I Can be your HERO 2

woe-6064

Юу вэ яагаад надтай суух гэж Сури ч гэсэн урдхан талд суудаг шүү дээ. Яагаад би гэж?

Кёнсүү: Дахиад сайн уу?
Би: Мхн… с-сайн
Кёнсүү: Зүгээр үү бие чинь сайнгүй харагдаж байна.
Би: Зүгээр дээ. Гэхдээ чи яагаад надтай суух гэсэн юм?
Кёнсүү: Чи хамгийн урьд суудаг биз дээ. Тэгээд л таарчихгүй юу
Би: Сури ч гэсэн урд суудаг шт
Кёнсүү: Зүгээр л энд тухтай байна тэгээд л ойлгочих
Би: Аан…

Уран зохиолын хичээл ч орсоор. Кёнсүү рүү харвал хичээнгүйлэн бичиж тэмдэглэж байв. Бодвол надаас ч илүү сурлагатай байх шүү. Ингэж хичээнгүйлэн суудаг хүнийг харах ч ховор тохиолдол байх. Гэнэт хойноос нэг нь цаас шидлээ. Хойшоо харвал ахиад л нөгөө хоёр сагсуу. Энэ хоёр ганц удаа ч болов намайг тайван байлгаасай. Би байдаг чадлаараа тэр хоёр луу муухай харвал тэр хоёр дарвайтлаа инээгээд “Наад цаасаа дэлгээд үз” гэж аяархан шивнэх шиг боллоо. Би газар унасан цаасыг авч үзвэл

Ингэнэ гэдгийг мэдээд байсан юм. Одооноос ч би анги дээр тайван суух заяагүй болж байх шиг байна. Кёнсүү над руу харан доошилсоор гаран дах цаасыг үзээд чихэнд минь нэг зүйл шивнэлээ. Би сандарснаасаа болоод уу эсвэл гижиг хүрснээсээ болоод ч юмуу час улайсаар эргэн хичээлдээ анхаарлаа хандууллаа. Ард Чанеол Бэкхен пүү паа гэсээр үлдлээ. Тэнэг амьтад!

Хичээл орсоор… цаг ч өнгөрсөөр… үдийн цайны цаг болж би ч яаран гараад нэг сүү, нэг зөөлөн талх худалдаж аваад сургуулийн дээвэр дээр гарлаа. Манай сургуулийн дээвэр дээр хүн ерөөсөө гарч ирдэггүй юм. Яагаад гэвэл дээр үед нэг охин амиа хорлочихсон болохоор сүнс нь хорогдсон эсвэл хаа сайгүй жоом амьтан явж байдаг гэцгээдэг. За юу гэж дээ? Энд сурснаасаа хойш л би энд гарч ирдэг болсон. Сүнс байтугай тэр жоом бясааг нь үзээгүй явна. Гэхдээ энэ яриа нь надад тустай санагддаг. Би энд ганцаараа, анир чимээгүй хэн нэгний чичлээнгүй илүү их зүйлийг тунгааж бодоход тусалдаг газрын маань нэг.

Талхнаасаа хоёр хазчихаад сүүгээ задлан нэг балгалаа. Миний амьдрал хэтэрхий төвөгтэй юм. Гэр бүл, сургууль гээд. Магадгүй би өөртөө эрс шинэчлэл хийх хэрэгтэй юм болов уу? Гэхдээ айж байна. Би хувирч өөрчлөгдөж чадахгүй одооныхоосоо илүү царай муутай болчихвол яах юм бэ?-
Гэнэт ард хөлийн чимээ гарах шиг болохоор нь эргэж харвал манай нөгөө ангийн хөвгүүн зогсож байв. Юу билээ? Аан Жунины найз. Нэр нь- Лүран билүү үгүй ээ Лужан билүү бишээ аах~ тийм шдээ Лүхан сургуулийн одуудын нэг. Бас л бусад шигээ биеэ тоосон их зантай, эсвэл сагсуу амьтан биз. Талхаа буцаан уутандаа хийчхээд хаалганы зүг хөдөлтөл ‘Хүлээгээрэй’ гэх шиг боллоо. Юу вэ? Хий юм сонсоогүй байгаа гээд чихээ сайтар сэгсрээд ахиад алхтал

?: Хөөе Жунины ангийн охион
Би гайхсаар эргэж харан өөр лүүгээ заагаад: Намайг дуудсан уу?
Лүхан: Тиймээ! Юмаа идэж дуусгахгүй юмуу? Би чамд саад болчихсон уу?
Сургуулийн маань од намайг тоож ярьлаа гэж үү? Бурхан минь бүр ийм хүндэтгэлийн үгээр бас болоогүй ээ инээмсэглээд…
Би: Юу… Би… бо-болчихсоон.
Лүхан: Мм тэгвэл түр тус болооч?
Би: Ю-унд?
Лүхан: Ийшээ суучих гээд өөрийнхөө сууж буй урт сандал руу заалаа.
Би: Аан за. Хажууд нь суутал тэр толгойгоо мөрөн дээр минь тавьчихлаа. Би цочсондоо болоод бага зэргийн татгас хийв.
Би: Уучлаарай?-
Лүхан: Зүгээр л түр ингээд суугаад өгөөч. Гуйя?
Би заа хэмээн аяархан шивнэлээ. Түүний үнэр анхилуун юм. Гэхдээ сүрчигнийх бус төрөлхийн үнэр шиг. Үнэртээд л баймаар тийм гайхалтай үнэр.

Leave a comment