wpid-photogrid_1445673758858

TinkerBell тэр бол Peterpan-ий хамгаалагч, туслагч. Тэр зөвхөн шидээ ашиглан алдагдсан хүүхдүүд болон Peterpan-д туслах ёстой…
Үгүй дээ зөвхөн Peterpan л ингэж боддог.

Харин Tinkerbell хэзээ ч ингэж бодож байгаагүй. Бүр төсөөлчиж ч байгаагүй биз. Учир нь тэр Питерт дуралчихсан бүр хайртай. Тэр нэгэн өдрийг хүртэл. Тэр эмэгтэйг амьдралд нь орж ирэх хүртэл Тинкер аз жаргалтай байсан. Одоо бол үгүй. Питер явчихсан. Алдагдсан хүүхдүүд, Neverland бас TinkerBell. Тэрэнд хэн ч биш байсан байж.
Цаг хугацаа өнгөрсөөр. Тэр хүлээсээр… Хоног. Сар. Жил.
Питерийг явснаас хойш тэр бага багаар хүчээ алдаж эхэлсэн. Neverland тэр чигтээ Ахмад Hook-н мэдэлд шилжсэн. Алдагдсан хүүхдүүд байхгүй. Магадгүй тэд тэд…

Миний талаас
Өглөөний нар нүдэн дээр тусаж бүлцийж хавдсан нүдийг минь өвтгөж байлаа.
Надад уйлаагүй өдөр байхгүй байх.
Надад чамайг бодоогүй өдөр байхгүй байх
Надад итгэл найдвар байхгүй байх
Надад амьд явах хоног ч үлдээгүй байх.
Одоо түүнд Neverland-д гишгэх газар үлдээгүй. “Хонгор минь намайг очвол чи хүлээн авах болов уу?”. Ядахдаа сүүлийн удаа нэг харж болно биз дээ?

image

Хуучин очиж байсан тэр нэгэн байшин руу очлоо. Хэвээрээ байна. Ниссээр дээд давхрынх нь цонхоор харвал түүний зүрхний эзэн. Дэндүү өөр болж. Хэзээ ч том болохгүй гэж байсан тэр минь одоо ЭР ХҮН болчихож. Гэтэл цаанаас нь түүний эхнэр ороод ирлээ. Нэг зүйл ярьж байгаа бололтой инээлдсээр бие биенээ гүн хайр шингэсэн үнсэлтээр үнсэв. Энэ… энэ… зүрх яагаад байна аа? Яагаад ингэж хэдэн мянган зүү хатгаад байгаа юм шиг өвдөөд байгаа юм бэ?
“Ааваа” хэмээн бяцхан хүүхдийн дуу хангиналаа. Үгүй гэж хэлээд өгөөч. Итгэлгүйгээр тэднийг ахин харрвал гурвуул аз жаргалдаа умбан тэврэлдсээр… Илүүг харж чадахгүй нь. Нулимс ахиад л урсана. Залхаж байна. Ингэж амьдармааргүй байна. Ингээд л орхиод явья… Чамгүйгээр амьдарсан шигээ чамгүйгээр үхэж чадна байх.

ХХХХХ-н талаас
Гадаа хэдийн намрын уур амьсгал оржээ. Нөгөө л нэг хоосон гэр лүүгээ яаран том том алхалсаар иртэл хашаанд маань бүр үүдэнд маань нэг бүсгүй хэвтэж байх нь тэр. Нимгэн ногоон даашинз, ягаа бутрах ч нулимсандаа түлэгдсэн хацар, омголтон хатсан улаан уруул. Ингээд үлдээж болохгүй нь бололтой.

Тинкэрбэллийн талаас

Нүдээ нээн эргэн тойрноо ажвал үл мэдэх газар. Толгой эргэж газар унаснаа л санаж байна. Хаалганы дуугарах чимээгээр тэр зүг рүү харвал нэгэн залуу: Өө сэрчихсэн үү? Бие нь зүгээр биз? Энэ зутан идчих хэмээлээ.
Би: Би хаана?
-: Манайд. Хашаан дотор маань байсан.
Би: Төвөг удсанд уучлаарай. Би явья даа. Босоод явах гэтэл сая л анзаарлаа. Би далавчгүй бас том болчихсон байна шүү дээ.
-: Зүгээр юмуу?
Би: Би одоо яах вээ? *нулимс цийлэгнэх*
-: Яасан бээ?
Би: Би………………… айсандаа арга замаа олоогүй учир түүнд хамаг явдлаа ярьчихлаа. Peter-г хүртэл.
-: *шоолонгуй* Тэгээд тэр Питер гээд байгаа нөхөр чинь манай хажуу айлын залуу?
Би: *толгой дохих* тийм байх
: У Сэхүн үү? ххах?
Би: Бишээ Peterpan
: Аа-ан… Тэгээд чамд очих газар байхгүй юу?
Би: Тийм гэж айж байна.
: Их л хэцүү газарджээ дээ. Эхлээд эмнэлэг явж үзүүлчихээд гэр бүлийг чинь дуудья
Би: Эмнэлэг гэж юу юм? Надад гэр бүл байхгүй.
: Чи ер нь тэр Сэхүн гэдэг нөхрийг эхнэрээс нь салгах санаатай манайд орж ирсэн юм биш биз? Эсвэл нууц амраг нь юм уу?
Би: Нууц амраг гэж юу юм?
: Аххх нээрээ л ухаан санаагаа алдчихжээ.
Би: Тэгвэл би ингээд явья даа
: Хүлээгээрэй. Яаж ийм орой эмэгтэй хүнийг ганцааранг нь ялангуяа бие нь муу байхад. Эндээ байж бай
Би: Болно гэж үү?
: Тийм. Бас нэр чинь хэн гэлээ?
Би: Тинкербэлл
-: …… Чамайг Ёнжүн гэж дуудья. Унахдаа толгойгоо хүчтэй цохисон бололтой. Бүхнээ санах хүртлээ энд байж болноо. Маргааш эмнэлэг явья. Бас май гээд шүгээнээсээ нөмрөг маягийн зүйл гаргаж ирлээ.
Би: Энүүгээр яах?
-: Өмсөөрэй гадаа их хүйтэн. Жунин Ким. Каи гэж дуудахад болно.
Би: За

Маргааш болж эмнэлэг гэх тэр газар нь очтол намайг хэвтүүлээд нэг битүү цагаан юм руу хийчихэв. Дууссан бололтой Каин царай барайж ирснээ намайг дагуулан хоолонд орууллаа. Хоол гэдэг ийм амттай байхнээ. Тэнд зөвхөн төсөөллийн хоол л иддэг. Би ч бараг сүүлийн хэдэн сар юм идээгүй. Каи намайг өсгийт даашинзтай даарна гэж дайрсаар байгаад хэдэн хувцас авч өгөөд өмс гэсэн. Надад ч таалагдсан, хувцсаа соличихоод харвал орой болж
Би: Харья тэгэх үү?
Каи: За, эндээс гэр ойрхон юм чинь алхья тэгэхүү? нар жаргаад тэнгэр гоё байна.
Би: *толгой дохих*
Бид элдвийг ярьсаар явна. Би ч ярих зүйл үгүй учир тэр надад өөрийнхөө тухай ярина. Яг л над шиг ганцаараа.

Маргаашнаас нь Каи ажилдаа яван, би орой болгон түүнийг тосно. Надад мэдэхгүй зүйлийг минь заасаар. Ингэсээр аль хэдийн 10 хоног өнгөрч. 10 хоног юу ч бодолгүй өнгөрөөсөн. Түүнтэй таараагүй. Каиг тосоод зайрмаг идэнгээ хашаа руу орох гэж байтал тэр гарч ирлээ. Сэтгэл ахиад л хөндүүлэж зүрх рүү үй түмэн зүү хатгана. Зүрхээ даран доош суун урсах нулимсаа арчина.
Каи: Ёнжүн?
Ёнжүн: Орцгооё *инээмсэглэх гэж хичээх*
Каи: Битгий уйл хөөрхөн царайг чинь нулимс будах ёсгүй. *нулимс арчих* өөртөө итгэлтэй бай *гарнаас атгах* дагаад яв
Ёнжүн: Каи? Каи? Яах юм бэ, хэрэггүй. Тийшээ явмааргүй байна.
Каи намайг хөтлөн түүний минь өмнө аваад ирлээ. Өмнө сандраж байгаагүйгээрээ сандран гар минь чичрэх тусам Каи гарыг минь чанга атгана.
Каи: Сайн уу? Хөрш минь!
Питер: Сайн, сайн уу
Каи: Өмнө нь байхдаа тухтай ч танилцаагүй юм байна. Каи
Питер: Сэхүн, У Сэхүн
Каи: Мэднээ, од залуу минь.
Сэхүн над руу нэг харснаа нүд нь орой дээрээ гарах шахлаа. Түүний харж байгаа байдал багын төрх өөрчлөгдөөгүй байна. ~
Сэхүн: Т-тинк…
Каи: Аан. Энэ миний хайртай эмэгтэй. *атгасан гараа дээш өргөх*
Би цочирдон гайхсаар амнаас нэг ч үг унасангүй.
Сэхүн: Мм. Их үзэсгэлэнтэй юм. Нэг хүнтэй их төстэй харагдаад. Гэхдээ үгүй байхаа. Заза би орлоо. Оройн хоолонд та хоёрыг урья.
Каи: Зөвшөөрч байна. Хайрт минь гэртээ орцгооё
Би: З-за…
Тэр минь намайг мартаагүй байна. Тиймээ намайг 100% таньсан гэдэгт итгэлтэй байна. Жаргалтай байна.
Би: Каи, баярлалаа
Каи: Яагаад?
Би: З-үгээр түрүүний явдалд.
Каи: Хэрэггүй дээ, би өөрийнхөө төлөө хийсэн. Авсан хувцаснаасаа хамгийн гоёыг нь өмсөөд ир. Очоод хэн гэдгээ үзүүлцгээе.
Би ч өрөөнд орон хувцсаа сольж өмсөх гэснээ ногоон даашинзаа өмсмөөр санагдлаа. Тиймээ ингэсэн нь зөв. Шар үсээ дээшээ ороон боогоод, нүүрээ хөнгөхөн ингэсэгдээд, яг л хуучны TINKERBELL эргээд ирсэн мэт. Гэхдээ хуучнаасаа илүү турж, царай нь цонхийн, далавч бас ид шидгүй. Ямар ч баяр баясал, аз жаргал үгүй.

Каи: Үзэсгэлэнтэй байна.
Би: Баярлалаа
Каи: Яг л над- зза явья.

Тэднийд ороход Питер бас эхнэр нь. Хүүхэд нь алга.
П/эхнэр: Сайн уу? Инёон гэдэг.
Каи: Жунин, Каи
Би: Ти- биш ээ Ёнжүн
Инёон: Ийшээ сууцгаа л даа
Питер на- биш ээ Сэхүн намайг байн байн ажна. Хөдөлгөөн бүрийг. Эвгүй юм.
Би: Нойл чинь хаана вэ?
Инёон: 2 давхар луу баруун гар тийшээ байгаа

Толинд өөрийгөө нэг харчихаад урам зориг аван эхний бөгөөд эцсийн удаа гэж шивнэчихээд гарлаа.

: TINKERBELL?
Би: *арагшаа харах*
: Мөн байна. Үнэхээр мөн биз дээ. Миний бяцхан найз. Чамайг ямар их санав аа? тэврэх гэхэд нь тавь PETERPAN биш ээ одоо У СЭХҮН билүү?
Сэхүн: Я-яагаад байгаа юм бэ? Хүүхдүүд сайн биз дээ?
Би: Сайн гэнээ? Чи яаж ингэж асууж чадаж байнаа? Чамайг явснаас хойш ахмад Hook тэднийг тэднийг хо-хороочихсон. Тэгэхэд чи энд  энэ эхнэртэйгээ юу ч болоогүй юм шиг эрхэлж инээж байсан. Намайг шилэн хоргонд түгжиж насаар минь хорих гэж байсан. Гэхдээ би зугтсан. Хэний төлөө гээч? Найз гэл үү? Зүгээр л найз уу? Тиймдээ чамд бид чухал байгаагүй юм байна. Нулимс хайр найргүй урсаж зогсоох гэсэн ч цаанаасаа л булгилаад байна
Сэхүн: Юу? Үгүй ээ. Үхчихсэн юмуу? үгүй гээч. Яаж яаж-
Би: Анхнаасаа чамд найдаж чамайг өөрийн дэргэдээ байлгах ёсгүй байсан байж. Би ч үнэхээр тэнэг амьтан юм. Яаж ИЙМ ХҮНД ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ӨГЖ ЧАДАВ АА? УУЧЛААРАЙ АХИЖ ГАЙ БОЛОХГҮЙ ЭЭ. САЙХАН АМЬДРААРАЙ. NEVERLAND ХҮҮХДҮҮД БАС НАМАЙГ ХЭЗЭЭ Ч БАЙГАА ГЭЖ БОДООРОЙ.
Бүх л амьдралдаа нууж байсан тэр уй гашууг сая өөрийн амаар түүнд хэлчихлээ. Нэг бодлын сэтгэл онгойвч илүүтэйгээр зүрх өвдөн гүйж гарлаа.
Нулимсандаа нүд минь бүрэлзэн юу ч харагдахгүй нь. Хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй. Зүгээр л гүйсээр…
: Ёнжүн! Хүлээлдээ
Эцэс зогсолтгүй араас минь гүйх энэ хүн. Тэр байгаасай гэж хүсэн эргэж харвал…
Каи: Яагаад ингээд байгаа юм бэ?. Зүгээр мартчихаж болохгүй юмуу? Оронд нь намайг хайрлаж болохгүй юмуу? Бүхнийг шинээр эхлэж болохгүй юмуу? Чамайг гэх миний сэтгэлийг хүлээн авч болохгүй гэж үү? Хэрвээ хүлээж авбал… Чамайг- үгээ гүйцээлгүй ардаас нь машин ирээп мөргөчихөв….
Би: ЖУНИН!! ЖУНИН!
Замын голд цустайгаа хутгалдан хэвтэх залуу. Түүнийг тэврээд уйлах цусанд нь будагдсан бүсгүй.

Би: Уучлаарай. Каи миний буруу  би анхнаасаа ирэх хэрэггүй байсан.  Олон жил тэгэж их шаналахад ганц дотно ярилцсан хүн бол чи. Намайг тайтгаруулсан эм бол зөвхөн ЧИ! Өөрийгөө хэдхэн хоногийн настайг мэдэх мөртлөө явах газаргүй надад чи л байсан. Чамд л шуначихаж. УУЧЛААРАЙ Хий хоосон горьдлого төрүүлэн дотно хүмүүсээ алдсан ч чамайг алдмааргүй байна. Битгий яваарай. БАС УУЧЛААРАЙ
Каи: ХАЙРТАЙ гээд гар нь сулбайлаа.

Удалгүй эмнэлгийн машин ирж түүнийгээ хэвтүүлэн цуг явлаа.

Эмч: Яаралтай Хагалгааны өрөө рүү , та гэр бүлийх нь хүн үү?
Би: Тиймээ
Эмч: Өвчтөн дотуур цус их алдаж. Бас хавирга нь хугарч , төрөлхийн зүрхний эмгэгтэй  юм байна. Донор хэрэгтэй.
Би: М-минийх болох болов уу?

Каин талаас
Толгой хагарах гэж байгаа юм шиг өвдөж, яс янгинана. Эмний үнэр хүртэл аманд амтагдах нь ухаангүй олон хоног хэвтсэнийх байх. Эмч орж ирэн амьсгалын аппаратыг минь аван хэсэгтээ босохгүй байвал зүгээр гээд бас нэг дугтуй өгөөд гарлаа. Гараа зөөж ядан онгойлгон уншвал

“Сайн уу? TINKERBELL Байна. Ёнжүн… чиний өгсөн энэ нэрэнд анх дасах гэж хэцүү байсан шүү . Магадгүй энэ захиаг уншиж байхад чинь би аль хэдийн дэлхий гэгчээс явсан байх. Битгий дэрээ норго. Эр хүн уйлж болохгүй шүү. Хатуу байгаарай. Анх уулзахад чамайг хараад айж билээ. Гэхдээ чи надад дотно байсан. Мангар. Эгдүүтэй. Орой болгон надад зайрмаг авч өгөөд л. Гэхдээ би дэндүү тэнэг байж. Чамайг эртхэн анзаарахгүй яав аа. Тэгсэн бол… Хамтдаа илүү хугацааг өнгөрөөж чадах байсан тийм үү? Гэхдээ тэглээ гээд чамайг илүү зовоох байсан байх. Олон хоногийн насгүй байж дэндүү шуналтай байх гэж. Гэвч Миний зүрх чамд байгаа шүү❤ Сайн хүнтэй учирч миний зүрхийг зориулаарай. Намайг ганцаардлаас аварсан яг чам шиг минь хүнтэй учирна байх… Дараа төрөл байдаг бол заавал миний PETERPAN болж төрөөрэй. Харин би чинийхээ TINKERBELL байх болно.❤

Каи: Тэгнээ заавал дараа төрөлдөө уулзах болно…… миний гүнж…… чамд амалж байна дэрээ норгохгүй… гэсэн ч түүний нүднээс гунигийн нулимс урсаж байлаа

5н жилийн дараа
Каи: Анх ажлаа тараад нөгөө л хүйтэн гэр лүүгээ яаран орох гэтэл танихгүй охин гадаа хэвтэж байсан. Согтуу юм байхдаа гэтэл сормуус нь чичирч гар нь салганан бие нь муу харагдсан. Зутан хийгээд өгөх гэтэл надаас айн юм дуугарч чадахгүй нь эгдүүтэй байсансан. Өөрийнхөө тухай ярихад нь галзуу гэж бодон зай авах гэтэл гуниг хурсан нүдэнд нь худал зүйл огт харагдаагүй. Хөөрхөн түүнд би өдөр болгон дасаж байсан ч намайг анзаарах сөхөөгүй хажуу айлын залууг  ярина. Ингэх тусам сэтгэл өвдөж, зүрхний өвчин бага багаар сэдэрнэ. Нэг удаа би их буруу алхам хийчихсэн. Чамайгаа тэр хүнтэй уулзуулаагүй бол хажууд минь хэдэн хоног илүү байх байсан юм ч билүү? Одоо надад өөрийгөө харааж зүхэхээс өөр арга алга. Тайван нойрсдоо миний үүрдийн сахиусан тэнгэр. Дараа төрөлдөө заавал чинийхээ PETERPAN болж төрнө…

image

2014 онд зохиогдсон ганц өгүүллэг болно.

Leave a comment