I Can be your HERO

GDFGD

Хайрыг хэмжиж болох болов уу? Үгүйдээ та хайрыг идэж сонсож харж үл чадна. Гагцхүү түүнийг бүтээж мэдрэх ёстой. Хайранд хэмжигдэхүүн гэж үгүй…

Сөүл хот, ‘Жанмүн’ ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр

Намайг Хюсон гэдэг. Би одоо 17 настай. ‘Жанмүн’ ахлах сургуулийн төгсөх анги. Сургуульдаа гоц авьяастан нэртэй гэхдээ нэрнээс цаашгүй л байх… Мэдээж би гадна талдаа нэг их анхаарал хандуулдаггүй. Үсээ ардаа боож дүрэмт хувцсаа ном журмаар нь өмсөж, өөрт минь томдсон ч эвтэйхэн шил зүүчихдэг.
Сургуульд намайг хүссэн хүн нь над дээр ирж, надаас хэрэгтэй зүйлээ авдаг. Тэгээд л хэрэглэсэн цаас шиг хаяад л яваад өгдөг. Гэхдээ муу талаараа биш шүү… Зүгээр л хичээл дээр гэх гэсэн юм. Үүндээ ч дасал болчихсон. Дотно найзалдаг найз гэж ч үгүй. Тэд хэрэг гарвал найз болдог. Хэрэггүй үедээ хэнхгээр минь дуудаад шоолдог. Ийм л хүмүүс.

Гэр бүлийн хувьд ээж, ах хоёртойгоо амьдардаг. Ээж маань ажилдаа өглөө гараад орой ирдэг. Ахын хувьд их сургуулийн бараа хараагүй тул ажил хийсээр байгаа. Уул нь гэртээ ирж хонодог байсан юм. Даанч сүүлийн хэдэн сар гэртээ ганц хоёр л үзэгдсэн.

Мөн хайр дурлалын хувьд гэвэл одоогоор үерхдэггүй ээ. Манай сургуульд Жунин, Бэкхён, Чанеол, Лүхан гэсэн од хөвгүүд бий. Тэд ч хоорондоо сайн найзууд. Надад нууцаар хайрладаг хүн бий. Ахлах сургуулийн маань тэрхүү од залуусын нэг. Дунд сургуулийн 2р ангид анх түүнийгээ сагсны тэмцээн дээр харж билээ. Яахын аргагүй онцгой. 3-н зайнаас алдалгүй оруулсаар баг нь илт түрүүлж байсан. Цамцан дээр нь түүний нэр тодоос тод бичээстэй тул түүнийг дэмждэг, дэмжихээр болсон охидууд чангаас чанга хашхирч байлаа.
“КИМ ЖУНИН, УРАГШАА, ҮЗҮҮЛЭЭД ӨГ, ЖУНИН” гээд л.

Тэр өдрөөс хойш нууцгай хайрладаг тэр хөвгүүн чимээгүйгээр зүрх сэтгэлийг минь хулгайлчихсан. Хэлж үл чадах гашуун нулимс дотор талыг минь түлнэ. Хайртай гэдгээ хэлж чадалгүй булан тохойгоос нууцаар ажиглана. Гаж донтон мэт.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид ч том болцгоож одоо хэдийн төгсөх анги болчихжээ. Гэвч тэр намайг байдгийг ч үл мэднэ. Мэддэг байлаа сонирхохгүй. Бусад шиг л хэнхэг гэж боддог байх.Түүнээс ч долоон дор нь тэр найз охинтой болчихсон… Түүндээ хязгааргүй хайртай, хаа тааралдсан газраа үнсэнэ, тэвэрнэ. Тэгэх тусам би өөрийгөө хараан зүхнэ.

“ЧИ ИЙМ Л АМЬДРАЛТАЙ ТӨРСӨН ЖОН ХЮСОН. ОДОО ЭВЛЭР”

Ийнхүү бодсоор төгсөх ангийн хичээлийн анхны өдрийн нээлтэн дээрээ ирэв. Мэдээж сайнаар эхэлсэнгүй. Жунин ахиад л хайрт Сүжонтайгаа. Гараа салаавчлан атгасан байгааг нь хэн ч харахгүй. Багш нар ч дасал болсон мэт инээгээд хажуугаар нь өнгөрнө. Хэрвээ би багш байсан бол тэр хоёрыг зүгээр өнгөрөөхгүй байх байсан юм. Багш нар яаж зүгээр өнгөрөөдөг байнаа? гэж бодтол нуруу руу минь хэн нэгэн хүчтэй цохиод би газар уначихлаа.

Би: Аа~ өвдөж байна
?: Уучлаарай Зүгээр үү?
Би: Замаа харж явмаар юм! Цүнхэн дэх зүйлс талын нэг тарчихсан болохоор хурдхан шиг хамж авав.
?: Уучлаарай сургуультайгаа танилцаж байгаад л…
Өвдгөө харвал шалбарчихаж. Анхны өдөр иймэрхүү бүтэлгүй эхлэх гэж.
Би: Хөөе чи- өнөөх хүн рүү харвал өндөр хамар, том нүд, өтгөн хөмсөг, нүдний шил, мөлчийлгөсөн үс. Түүнийг ингэж дүгнэхээр байлаа. Бас л хэнхэгийн эгнээний хүн бололтой.
?: Зүгээр үү? Уучлаарай. Цуг эмч рүү явах уу? Гараа миний өмнө сарвайх нь тэр.
Би: Юу би зүгээр дээ, тиймээс санаа зовсны хэрэггүй хэмээн босоод алхах гэтэл хөл эвгүйрхээд ахиад уначихлаа.
?: Болохгүй нь ээ гэж хэлээд тэр хөвгүүн намайг шууд л өргөөд явчихсан. Эргэн тойронд байгаа хүүхдүүд харь гаригийн хүн харсан мэт байхад Жунин Сүжон 2 л зөвхөн таарсан амьтад гэж байгаа мэтээр харж байв. Ичиж үхэх нь ээ! Хос ХЭНХЭГ!!!

Би: Зүгээр байсан юм. Чи хэрэггүй зүйл хийчих шиг боллоо. Уучлалт гуйсан чинь хангалттай байсан.
?: Алхаж чадахгүй байсан ш дээ. Тэгээд ч би чамайг гэмтээчихсэн. Хариуцлагаа хүлээх ёстой. Аан тийм Ду Кёнсүү. Энэ жил энд сурахаар ирсэн.
Би: Хюсон. Жон Хюсон.
Кёнсүү: Тусалж дэмжээрэй. Түүнийг инээх үед зузаан шилний цаана байсан бүлтгэр нүд зураас болон хувирч, үгээр хэлэхийн аргагүй эгдүүтэй харагдаж байв. Юу вэ? энэ чинь би түүнийг эгдүүтэй гэчихсэн үү?
Би: Тэгнээ. Одоо хоёулаа анги, анги руугаа явсан нь дээр байх.

Кёнсүү гэх хөвгүүн менежэр лүү явж би ч ангидаа ирлээ. Орж ирэхэд ангийн хамгийн сагсуу банди болох Бэкхён над руу цаас шидэн “ХӨӨЕ ХЭНХЭГЭЭ НЭГ ТЭРЭГНИЙ ДУГУЙТАЙГАА ГОЁ ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ. БАЯР ХҮРГЭЕ” гэв. Цаанаас нь Чанёол ход ход хийтэл хөхрөн “ТААРСАН ХҮМҮҮС БИЕ БИЕЭ ОЛОХ ШИВ. ЯАСАН Ч РОМАНТИК ЮМ. ӨРГӨЖ МӨРГӨӨЛ ХАХАХА!” гээд ориллоо.

Бурхан минь тэд сургуулийн од хөвгүүд шүү дээ. Бусдыг тоож харьцдаггүй байж яагаад намайг ингэж ихээр зовоодог юм бэ? Намайг бол урьд урьдных шигээ доромжилж болох ч тэр шинэ хөвгүүнийг болохгүй биздээ. Тэр чинь- Юу вэ? Ер нь яагаад болохгүй гэж. Надад хамааралтай билүү? Дөнгөж сая танилцсан хүнээ ингэж өмөөрөх шаардлага байх? Толгойгоо сэгсэрсээр суудалдаа суун дэвтэр номоо гаргалаа. Түүнтэйгээ нэг ангид сурдаг болохоор хичээлгүй үед нүдээ хужирладаг зантай.

Жунин руу харвал бид харц тулгарах нь тэр. Над руу удаан ширтсэний эцэст ёжтойгоор инээмсэглэн цаашаа харан найзуудтайгаа ярьлаа. Бурхан минь гэж тэр инээмсэглэл? Сахиусан тэнгэрийнх болов уу? Зүрхийг минь булгилуулах юм.

Эхний цагийн хонх дуугарч багш 2 хөвгүүн дагуулж орж ирсээр: Заа сууцгаагаарай. Хичээлийн шинэ өдрийн мэнд! Өнөөдөр шинэ сурагчид нэмэгдэн ирлээ. Өөрсдийгөө танилцуулаарай.
?: Намайг У Сэхүн гэдэг. Тусалж дэмжээрэй *бөхийх*
~Ваа царайлаг юмаа
~Тэр хүүхэд шиг арьсийг нь ээ…
~Надтай хамт суугаарай гэцгээнэ.

Дараагийн хүүхдийг харвал өнөөдрийн таарсан Кёнсүү байлаа.
Кёнсүү: Сайн байцгаана уу. Ду Кёнсүү гэдэг. Тусалж дэмнээрэй. Бөхийх үед нь шил доош уначихлаа.
~Ххах юу вээ
~Намхан царай муутай юм *шивнэх*
~Нөгөө хэнхгийг аваад явдаг банди байна ш дээ.
~Азгүй амьтан гэнэ.

Муусайн царай харагчид!

Багш: Мм Сэхүн тэр Хюсоны хажууд, Кёнсүү Суригийн хажууд суучих
Сэхүн: Заа багшаа.
Кёнсүү: Хүлээгээрэй! Багшаа
Багш: Юу болоов Кёнсүү
Кёнсүү: Багшаа би Хюсонтой сууж болох уу хамгийн урьд юм байна. Юу би хараа муутай болохоор…
Багш: Өө тийм ш дээ. Тэг тэг, Сэхүн тэгвэл Суритай суучих
Сэхүн: Тэгье ээ багшаа.
Кёнсүү: Баярлалаа багшаа *бөхийх*

Юу вэ яагаад надтай суух гэж Сури ч гэсэн урдхан талд суудаг шүү дээ. Яагаад би гэж?

Аххх бурхан минь юу л болох гээд байна даа. Ирээдүйдээ санаа зовж эхэлж байна шүү…

One thought on “I Can be your HERO

Leave a comment